О.Алтангэрэл: П.Батчулуун эмчийг ялаас чөлөөлөхөөр холбогдох байгууллагуудад хандсан

Admin
2025/04/17

Амьгүй донороос эд, эрхтэн хууль бусаар авсан хэргээр буруутгагдаж, шүүхээс хорих ял сонсоод буй П.Батчулуун эмч ялаас чөлөөлөгдөх боломж бүрдсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өгсөн байна.

Тэрбээр “Хорих ялаас чөлөөлөх өвчний жагсаалт гэж бий. Хорих байгууллагын эмнэлгийн комисс хуралдаж, уг жагсаалтад хамаарах өвчтэй хүн байна гэж үзвэл ялаас чөлөөлөх саналыг гаргадаг. Энэ саналыг прокурорын байгууллагад хүргүүлдэг. Улмаар прокурорын байгууллага шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шүүхэд ханддаг.

П.Батчулуун эмчийн өвчин уг жагсаалтад багтсан тул ШШГЕГ-аас түүнийг ялаас чөлөөлөх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн бөгөөд одоогоор уг санал прокурорын шатанд хянагдаж байна.

Прокурор дүгнэлтээ гаргасны дараа шүүх шинжилгээний байгууллагад хандаж, албан ёсны дүгнэлт гаргуулна. Үүний дараа шүүх эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд энэхүү асуудал ойролцоогоор 30 хоногийн дотор шийдэгдэх болов уу гэж үзэж байна” гэв.


1
angry
0
care
1
haha
0
liked
1
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна