Л.Гантөмөр: Гурилын үйлдвэрүүд дампуурах эрсдэлд орсон тул орос гурилд эргээд татвар тавья

Admin
2025/04/16

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах түр гэрээг хэлэлцэв.  

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр “Импортын гурилд татвар ногдуулахгүй бол улаан буудай тарихгүй, тарьсан ч бага байна. Гурилын үйлдвэрүүд дампуурах эрсдэлд байна. Иймээс ОХУ-аас авч байгаа гурилд эргээд импортын татвараа тавих хэрэгтэй. ЕАЭЗХ-ны худалдааны түр гэрээг тал талаас нь ярья.

Би яарч тэвдээгүй. Одоо шийдэж өг гэж хүч түрэхгүй. Ярих нь зөв. Гэвч энэ гэрээний талаар худал мэдээлэл тарааж байна. Жишээ нь, Дархан-Сэлэнгэд газар тариалан эрхэлж буй хүмүүст энэ гэрээ огт нөлөөлөхгүй. Тэдний үйлдвэрлэл хуучин хамгаалалтаараа үлдэнэ.   

ЕАЭЗХ-ны худалдааны түр гэрээний судалгаа шинжилгээг хийлгэе.  Асуудлаа өргөн дэлгэр харъя. Энэ асуудлаар завсарлага авч болно. Бид зах зээл олж авахгүйгээр урагшаа явахгүй. Эдийн засаг солонгорох ойлголт ер байхгүй” гэв.  

Манай улс 2015 онд Японтой Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. Гэвч хоёр орны худалдааны алдагдал буураагүй, манай экспорт өсөөгүй. Л.Гантөмөр сайд “Манай экспортлогчид Япон руу гарахад хүнд байна. 

Бид нийт худалдааныхаа 90 хувийг урд хөрштэй хийж байна. Иймд тэнцвэрийг хадгалах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой түр буюу гурван жилийн гэрээ байгуулна. Манай тал эхэлж санал тавьсан ч тус холбоо бидний саналыг хүлээн авалгүй их удсан юм билээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч Путины айлчлалаар энэ асуудлыг хөндөн, манай саналыг урагшлуулсан. Олон орон Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ байгуулахаар ажиллаж байна. 

Монгол тус холбоонд элсэхгүй, ажиглагч улс болохгүй гэв.          


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.106
2025/04/16
0
0
Одоогийн УИХ-ын дарга Амарбаясгалан ноднин гурилын гаалийн татварыг 0 тэглэвэл гурилын буурна, өрсөлдөөн бий болно хэмээн улынхны дэмжлэгийг авч үндэсний үйлдвэрлэгчдийг шуналаар дуудаж тэглэсэн. Одоо наад даргадаа ямар арга хэмжээ тооцох вэ
Хариулах