УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлж байна.
Уг саналыг төсвийн байнгын хороонд шилжүүлээд байгаа ба дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байгаа ч "Ажил хийх нь аргаа олдог, ажил хийхгүй нь шалтаг тоочдог. Тэд одоо л иргэдийнхээ талд зогсох эсэхийг харах цаг" гэдгийг тэд онцолж байлаа.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
Уг санаачилгаар цахим гарын үсэг цуглуулахад 7 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгсөн. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 мянга орчим нь УБ хотоос санал өгсөн байна. Хоёр сарын хугацаанд бараг 1 сая хүн дэмжиж гарын үсэг зурахаар харагдаж байна.
Татвар төлөгчдийн ачааг хөнгөлж, төсвийг хэмнэж байж үр өгөөж нь гарна. Эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Иргэд хэмнэсэн мөнгөөрөө өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх, хувьцаа авах нь зах зээлд ч эерэгээр нөлөөлнө. Төсвийг 2023 онд 22,5 их наяд төгрөг, 2025 онд 33,7 их наяд болгосон ба зөрүү нь 10 гаруй их наяд төгрөг байна. Хэрэв ингэж нэмсэн бол 2,4 их наяд төгрөгөөр хасах нь асуудалгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна