Х.Баттулгын цалинг 6 сарын хугацаанд 20 хувиар бууруулах шийдвэр гаргажээ

Admin
2025/04/09

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдөр /2025.04.09/-ийн хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага ногдуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.   УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлыг хэлэлцэж ёс зүйн хариуцлага ногдуулах шаардлагагүй гэж үзэв.   УИХ-ын гишүүн Х.Баттулга нь намрын ээлжит чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй буюу 40-өөс дээш цаг тасалсан тул түүний албан тушаалын цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах ёс зүйн хариуцлага ногдуулах байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав.  

Эх сурвалж: Монгол Ардын Намын Бүлэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
2025/04/10
0
0
togloom tootoi n deer gej ug medeh uu gishuudee ? naad hunchini tsalingaar amidardag bagii mun uu ?
Хариулах