МАН-ын бүлэг Б.Жаргалсайханыг УЕП-оор томилох саналыг дэмжлээ

Admin
2025/04/09

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна