ЗГХЭГ-ын дарга, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордын талаар асуудал хөндөж энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байна.
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Н.Учрал хэлэхдээ, “Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллароор зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоон хоногийг хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр тэрхүү долоо хоногийн хугацаа нь дуусч байна. Цааш хэрхэх вэ? Эл асуудал өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр тодорхой болох юм.
Энэхүү орд газар нь Тавантолгойн бүлэг ордын 50 хувь юм байна. Хэрэв 34 хувийг нь иргэн бүрт хуваавал нэг хүнд өнөөдрийн ханшаар 87 сая төгрөг оногдох байжээ. Хэрэв Төгрөг нуурын ордыг төр мэдэлдээ авбал иргэд баялагийн сангаасаа ашиг хүртэх боломж бүрдэх учиртай юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна