Тухайн үед төрийн алба хаагчид, цаашлаад дарга нарыг тансаглалаа танаж, ард иргэдийг бүсээ чангалах чиглэл өгсөн байдаг. Өдий хүртэл ард иргэд бүсээ чангалж, ажил хийж олсон хэдэн төгрөгнийхөө талыг нь татварт суутгуулж чармайж явна. Гэтэл ард түмний бүрдүүлж буй төсвийн мөнгөнөөс төрийн алба хаагчид тансагласан хэвээр байна.
Тухайлбал, Төв аймгийн худалдан авах ажиллагааны газраас Төв аймгийн Засаг даргын тамгийн газрын автомашины парк шинэчлэх тендер зарлажээ. Уг тендерийг 300 сая төгрөгний төсөвтэй байхаар зарласан аж. Тендерийг нээлттэй зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 07-ноос 30 хоногийн хугацаатай үнийн санал хүлээн авч, компаниудыг шалгаруулах аж.
Энэ мэтчилэн дарга нарын сэлгэх машиныг шинэчлэх гэж ард түмэн татвар төлж байгаа юу?
Сэтгэгдэл (1)