УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн 20 хувийг 3 сараар ХАСАХ арга хэмжээ авахаар ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

М.Үүрээ
2025/04/07

УИХ-ын гишүүн Х.Баттулгад чуулганы ирцийн асуудалтай холбоотой хариуцлага тооцох асуудлын талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо ирэх лхагва гарагт хуралдах аж. Хуралдаанаар УИХ-ын чуулганыг удаа дараа тасалсан Х.Баттулгад хариуцлага тооцох, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим сүлжээнд илэрхийлсэн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, асуудлыг хэлэлцэх юм.

Х.Баттулгын хувьд 32 удаа хуралдсан намрын чуулганыг 16 удаа тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдаанд суугаагүй зөрчилтэй. 

Түүнд, “УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон” гэж Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар мэдэгдэж байв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.188
2025/04/08
0
0
Ene hun tsalingaarn amidrah hun mun uu ? ta nar ingej dolooj bhaar zugeer orihvol nerend chini tsever bhdaa !
Хариулах
122.201.31.23
2025/04/07
0
0
Тэрбумтаны цалин 20.н хувиар хасаад засрах уу онигоотой шийтгэл үзүүлэх юм аа бүрмөсөн эргүүлэн татаж шоронд нь явуулаач чаддагийн бол Учирал аа
Хариулах