Таван толгойг авч үлдсэн 40 гишүүний үүргийг санах өдөр

Admin
2025/04/06

Таван толгойг авч үлдсэний 10 жилийн ой өдөрт:

Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй 40 гишүүний түүхэн үүргийг санах өдөр

Өнөөдрөөс яг 10 жилийн өмнө 2015 оны 4-р сарын 6-нд УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд чуулганы нээлтэн дээр олныг гайхшруулсан мэдэгдэл хийсэн нь өнөөдөр түүх бол он үлджээ. тэрээр, Таван толгойн орд бол Монгол улсын үндсэн хуульд зааснаар газрын хэвлий түүний баялаг, төрийн өмч мөн Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн орд юм. Засгийн газраас байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ хэлэлцээрийг өнөөдөр авсан. гишүүд та бүхэн гэрээг уншвал Засгийн газар яагаад УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр чуулганы нээлтийн өдөр яаран шийдвэрлэх гэж байгааг ойлгох болно. өнөөдөр байгуулахаар төлөвлөж байгаа гэрээ, хэлэлцээрүүдийг харахад, Монгол улсын үндэсний эрх ашгийг хангаж чадаагүй байна. монгол улсын засгийн газар маш тодорхой хугацаатай байгаа бол гэрээ байгуулагч нөгөө талын үүрэг нь хугацаагүй зорилтын шинж чанартай зорилго биелэгдээгүй тохиолдолд хүлээх хариуцлага байхгүй байна. мөн Таван толгой ордыг ашиглах гэрээг 30 жилээр байгуулж, дахин 30 жилээр сунгах, иргэдийн эзэмшиж буй 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай ямар ч тохиролцоо хийгдээгүй. Нэмэлт хайгуул хийж, нөөцийг нь яах нь тодорхойгүй. Монголд илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Таван толгой ордыг ашиглах гэрээг УИХ яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Хэрвээ Таван толгой ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцэхгүйгээр, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ОГЦРУУЛАХЫГ санаачлах болно" хэмээн УИХ-ын дарга ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД УИХ-ын индэр дээрээс мэдэгдэж байсан юм. 

хэрвээ тухайн үед бид Таван толгойн ордыг 100 жилээр алдсан бол МОНГОЛЧУУД  ЖИЛ бүр авдаг ноогдол ашгаа хүртэхгүй, Монголчуудын дансанд нэг ч төгрөг орохгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 км орчим төмөр зам тавигдахгүй, цахилгаан станц баригдахгүй, Монголчуудын баялгийн санд хуримтлал орохгүй, Монгол улсын төсөв  бүрдэхгүй, ажлын байр бий болохгүй байлаа.  Таван толгойн ордыг ХЯТАДАД өгөх гэж байсныг Зандаахүүгийн Энхболд тэргүүтэй 40 гишүүн зогсоосны үр дүнд, Таван толгойг авах гэж байсан Шинхуа болон MCS-ийн Монгол улсад амлаж байсан хөрөнгө оруулалт болох 3 тэрбум ам доллар нь "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн зөвхөэ 1 жилийн борлуулалтаас бага тоо байсныг бид өнөөдөр бүгд мэдсэн төдийгүй, увайгүй улс төрчид эх орноо  ард түмнээ хэрхэн зардагийг харж харамсан суух байлаа. Харин 2015 оны 04 дүгээр сарын 06-нд З.Энхболд тэргүүтэй УИХ-ын 40 гишүүний тэмцлийн үр дүнд ЭТТ ХК нь:  

• 127.5 сая тонн нүүрс олборлож экспортолжээ.• 25.31 их наяд (25.310.000.000.000) төгрөгийн борлуулалтхийж• их наяд (6.000.000.000.000) төгрөгийн татвар төлж• 20000 шууд ба шууд бус монголчуудын ажлын байр бийболгож• 1072 хувьцаатай монгол улсын иргэдэд 1.2 их наядынногдол ашгийг тогтмол олгож

• ЭТТ ХК 80% хувьцаа эзэмшигч Монгол улсын ЗГ-т 4,8 их наядын ногдол ашиг одоогоор тараагаад байна. Цаашид ч ноогдол ашгаа Монголчууд тогтмол хүрэх юм. Таван толгойн ордыг авч үлдсэн нь Монголчууд баялагтаа эзэн нь болсон түхэн үйл хэрэг. тухай үеийн Ерөнийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар нийлээд бүх Монголчуудын өмч Эрдэнэс таван толгой ХК-ийн 3 тэрбум тонн коксжих нүүрсний Цанхийн ордыг 2-хон хувь татвар аваад 100 жил ухуулах гэрээг Энержи ресурс болон Хятадын төрийн өмчит компанитай хийхээр тохирсон байсныг УИХ мэдэж зогсоосон энэ тухайн үеийн парламент Монголын ард түмний өмнө хүлээсэн ТҮҮХЭН ҮҮРЭГ биелүүлсэн үйл хэрэг байлаа.  

Гэхдээ, 2015 онд Эрдэнэс таван толгойг MCS, Хятадын Шинхуа-д өгөөгүйн төлөөх хорсол, гүтгэлэг, дайралт өнөөдөр ч үргэлжилсээр байгаа юм. Таван толгойг авч үлдсэний төлөө Шинхуа болон MCS-ийн захиалгат бүлэглэл УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдыг "Гацаагч" нэр өгч, шүүхийн танхимд хүртэл хилсээр хэлмэгдүүлэх оролдлого тасрахгүй он жилүүд үргэлжилж байна. 

Харин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өмнө нэгэн түүхэн үүрэг одоо тулгарч ирээд байгааг ч сануулах нь зөв. Яг л өнөөдрөөс 10 жилийн өмнө З.Энхболдод тулгарч байсан шиг. Тэр нь Таван толгойн хулгайд алдагдсан нэг орд буюу Ухаа Худагийг Монголчуудад эргэж авчрах нийгмийн шаардлага үүсээд байна. Таван толгойн ордыг хувьдаа завших гэж оролдсонМАНАН бүлэглэлийн дайн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэрүү чиглэжтүүнийг огцруулахзогсоох бүхий л дайралтыгэрчимжүүлж байгаа нь хэн бүхний нүдэнд ил байгаа ч тэрээр зогсож болохгүй

Монголчууд бидэнд УИХ-ын дарга байсан З.Энхболд 10 жилийн өмнб Таван толгойн дөрвөг ордыг авч үлдсэн шиг өнөөдөр 2025 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та Ухаа худагийг ард түмэнд авярах түүхэн үүрэгтэй. Төрийн өндөр босго гэдэг бол зүгээр нэг албан тушаал биш харин ард түмний өмнө өөрийгөө золиослох эр зориг, басхүү Монголын эргэлт буцалтгүй зүтгэх тэмцэх чин сэтгэл юм. Таван толгойг үлдсэний 10 жилийн ой бол Зандаахүүгийн Энхболд болон УИХ-ын 40 гишүүнд баярлалаа гэж хэлэх өдөр. Монголчууд баялагтаа эзэн үлдсэн өдөр юм. 



0
angry
1
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна