УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Түвшин нар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Уг хуулийн өөрчлөлтөөр:
-Байгууллагатай хийсэн хөдөлмөрийн гэрээнээс тусдаа ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн нэг удаагийн ажлын хөлснөөс НДШ авдагийг болиулах.
-Ажил олгогчийг ажилтны өмнөөс төлдөг НДШ-ээс чөлөөлөх. Ажилтны нэрээр ажил олгогчоос шимтгэл авдаг ч тэтгэвэрт нөлөөлдөггүй.
-Ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, урамшууллаас НДШ төлүүлдгийг болиулах.
Ингэснээр:
-Хүн, хуулийн этгээдийн бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасаж, үйл ажиллагааны төрөл нэмэгдэнэ.
-Ажил олгогчийн НДШ төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үүний эдийн засгийн агуулга өргөн.
-Бараа, ажил, үйлчилгээний НДШ-ийн зардал буурсанаар эцсийн хэрэглэгч дээр ирэх үнийн нэмэгдэл буурна гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна