Б.Нандинболор: П.Батчулуун эмчийг хорих ангид хуваарилахаар ажиллаж байна

Admin
2025/04/03

ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор өнөөдөр П.Батчулуун эмчийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Олон нийтийн сүлжээнд П.Батчулуун эмчиийг сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл түгсэн. Энэ нь худлаа гэж манай байгууллагаас мэдээлсэн. Харин одоогийн байдлаар давж заалдах шатны шүүхийн магадлал ирсэн тул эмнэлгээс нь татаж, хорих ангид хуваарилах ажлыг хийж байна" гэлээ.

Энэ талаар НИХДЗШШ-ээс тодруулахад, "Өнгөрсөн сард П.Батчулуун эмчид холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсон. Тус хурлаар анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Иймээс манай байгууллагаас ШШГЕГ-луу шүүхийн магадлал илгээсэн" гэлээ.

Хэргийн эргэн сануулбал, өнгөрөгч 2024 оны наймдугаар сард 30 настай эмэгтэй автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн боловч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан гэх мэдээлэл гарч байв.

Энэ хэрэгт Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг холбогдуулан шалгаж, өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч 2.6 жилийн хорих ял оноосон юм. 


7
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.82
2025/04/12
0
0
Нандинболор гэж ямар ч эмэгтэйлэг нэр юм харваасу тарган цатгалан сайхан эр шүү нэр нь жаахан жульджээ.Нандиа найзаа чамайг үүнээс хойш түүнээс цааш Нандиа гэж дуудаж болох юм уу? тэр эмчийг ацраад хараа хяналттай байлгаарай танай хорихоос хүн чадарвал шууд хүчилсэн манаа гаргаарай.Жижиглээд жиргээд яаж ч мэдэх гар байна энэ эмч чи андаа жаахан тураа арай цондгор уу? ууг нь их царайлаг офицер шүү миний сонирходог эрчүүдийн нэг яах аргагүй мөн шүү.Ор хөнжилдөө ямархуу вэ? хө маргааш ажил дээр чинь очноо би хараад ухаан алдчихаваа юм үзсэн эр хүн шиг цоглог байгаарай би өрөөсөн гартаа хар өнгийн неилонон бээлий барьчихаад зогсож байя тохирлоо хө
Хариулах
66.181.161.114
2025/04/08
0
0
За тэр эмч боорцогны шоронд л очих юм байна лэ хэдэн хоригдол нухаад эд эрхтнийг нь зараал бурзайгаад гараад ирээч.Битгий маяглаад бай хоёрхон жил гялс шүү хамаа
Хариулах
43.242.241.8
2025/04/03
0
0
Уул нь ар гэр зөвшөөрсөн бна гэтэл илүү харж билүү долоосон бна
Хариулах
66.181.186.99
2025/04/03
1
0
Энэ чинь угаасаа хүн төрөлхтөн бүр энэ чиглэлийн мэргэжилтнүүд нь хүртэл буруу эсвэл зөв гэж шийдэж нэг тийш нь шийдэж чадахгүй байгаа Хавсарга ёс зүйн асуудал шүү дээ. Гэтэл манай хуулийнхан бүүр буруу болгоод ял өгөөд хорьж байдаг, харах өнцгийн л асуудал шүү дээ.
Хариулах