О.Алтангэрэл: Гэр бүлийн хүчирхийлэлд биеийн хохирол учруулаагүй бол заавал баривчлах шаардлагагүй болно

Admin
2025/04/03

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Уянгын асуусан асуултад Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хариулт өглөө.

Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийллийг Зөрчлийн тухай хуульд авч үзэж байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүст баривчлах шийтгэлийг түгээмэл хэрэглэж байна. Хоорондоо маргалдлаа, гэр бүлийн хүчирхийлэл боллоо, баривчилна. Үүнээс болж олон гэр бүл салж байна.

Биеийн хүчирхийлэл үйлдсэн, зодсон, дарамталсан бол зайлшгүй баривчилдаг байхаар, бусад тохиолдолд заавал баривчлах бус өөрөөр шийтгэх арга энэ хуулийн өөрчлөлтийг дагаж орж ирж байгаа.

Баривчлах байранд буй хүмүүсийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүмүүс. Шүүх дээр хэрэг нь хүрч ирэхээр "Тэр өдөр маргалдсан, зодоогүй, одоо учраа олсон" гэдэг. Тэгэхээр бүгдийг нь баривчилж хавтгайруулж буй явдлыг бид бууруулна" гэв.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.214
2025/04/04
0
0
Нөхөр эхнэрээ цаг үргэлж доромжилж, хөөж, ядуу зүдүү нээр нь дуудаж, энэ миний гэр зайл, чамаас салахад хүүхдүүдээ чам шиг юманд өгөхгүй, чи хоёр гурван хүүхэд гаргасан чам шиг юмыг хэн тоох юм, ажилд оруулахгүй, ажилд орвол элдвээр доромжилсоор байгаад ажлаас нь гаргадаг, дараа нь ажил хийсэнгүй гэж загнаж зоддог ийм нөхрийг яах ёстой вэ?????
Хариулах