Орлогод ногдох албан татварын хэмжээг 1 хувь болгох иргэний өргөдлийг УИХ-аар хэлэлцэнэ

Admin
2025/04/03

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2025.04.03/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудын танилцуулав.
Үүнд,
Иргэн Р.Шинэгэрэлээс нийтийн ашиг сонирхлыг хөндсөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан Орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг УИХ-ын нийтийн өргөдөл гомдлын системд 2025 оны 3-р сарын 20-ны өдөр нийтэлсэн.

Энэ өргөдөл 4-р сарын 1-ний өдөр  Монгол Улсын 18 насанд хүрсэн 100187 хүний санал авсан тул УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэх эрх зүйн орчин үүсэв. Иймд эрхлэх асуудлын хүрээнд уг асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлж байгааг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.214
2025/04/03
0
0
НДШ-ИЙГ 0,5% БОЛГО
Хариулах