Улсын Их Хурлын D-Өргөдөл / petition.parliament.mn / цахим системд байршуулсан ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгож бууруулахыг дэмжих агуулгатай иргэдийн санал хураалт явагдаж байна.
Энэ сарын 25-ны өдөр системд байршуулсан уг саналыг 6 хоногийн хугацаанд 92 мянган иргэн дэмжжээ. Хэрэв ХХОАТ-ыг 1 хувь болгох асуудлыг 100 мянган иргэн дэмжиж, саналаа цахимаар баталгаажуулснаар уг асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой бүрдэнэ.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (35)