УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа их хуралд орохоосоо өмнө бүтэн өнчин 4 хүүхдийг байртай болгох хандивын аян эхлүүлж 2 өрөө байр авсан ч саяханыг хүртэл нэр дээр нь шилжүүлээгүй байсан талаар иргэн Б.Идэржавхлан шүгэл үлээсэн.
Эл үйл явдлын дараа УИХ-ын гишүүн байрыг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлж байсан юм. Гэтэл иргэн Б.Идэржавхлан дахин нэг мэдээллийг сошиал хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр "Гишүүн аниа маань 3 дүүг нь Зүүнхараа руу дотуур байртай сургуульд явуулаад, эгчээс нь байрыг нь авч 2 багш амьдруулж байсан. Тэр лайв дээр "Хөөж гаргаад ядарсан багшийгаа оруулсан ч болно" гэдэг нь зүгээр нэг хэлчихсэн үг биш, бүр хийчихсэн үйлдэл" гэх зэргээр бичжээ.
Сэтгэгдэл (1)