УИХ-ын гишүүд Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас хариулт өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс Монгол Улсын Төрийн ордонд Боловсролын сайдыг УИХ-ын гишүүн цохиж, биед нь хохирол учруулсан гэх мэдээллийг 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчимд хүлээн авч бүртгэлд оруулан, биед учирсан хохирлыг тогтоох бусад нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байнагэлээ.
Боловсролын сайд П.Наранбаярыг УИХ-ын гишүүн Б.Найдалаа зодсон гэх мэдээлэл цацагдаад буй. Мөн сайд ГССҮТ-д очиж хэд хэдэн оёдол тавиулсан байна.
Эргэн сануулахад, П.Наранбаяр сайд яамны байрандаа мэдээлэл хийх үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нүүр рүү нь өндөг шидэж биед нь халдаж байсан билээ.
Сэтгэгдэл (3)