ОНЦЛОХ ПОСТ: УИХ-н нэр бүхий гишүүд “Ноорог.мн-н талаар мэдээлэл оруул” гэж шахаж шаардаж ПОПОРЧ байгаа нь “Албан тушаалын гэмт хэрэг мөн шүү”

М.Үүрээ
2025/03/19

Цагдаагийн байгуулаагаас “Ноорог.мн” сайтын залуусыг шөнийн цагаар баривчилж, байцаан шийтгэсэн нь олны дургүйцлийг хүргээд байна. Үүгээр Цагдаагийн байгууллага хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй ноцтой асуудлууд хөндөгдөөд буй. Тэгвэл энэ асуудлын талаар Өмгөөлөгч Баттогтохын постыг онцлон хүргэе.

Тэрбээр, “УИХ-н нэр бүхий гишүүд ЦЕГ-н дарга Т.Сүхболдод Ноорог.мн-н талаар мэдээлэл оруул гэж шахаж шаардаж Попорч байгаа нь “Албан тушаалын гэмт хэрэг мөн шүү” Цагдаагийн болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцохыг хориглосон хуультай.

Хэн нэгэн албан тушаалтан хөндлөнгөөс оролцоод ирэхээр хэн нэгэн “Ял завших “,эсвэл хэн нэгэн “Хэлмэгдэж” хонгилдуулах нөхцөл үүсээд байдаг талтай.!!!

Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Цагдаагийн байгууллагад хэн дуудагдахаас үл хамаарч хуульд хүндэтгэлтэй хандаж байвал энэ нийгэмд “Шударга ёс” тогтоно гэж үздэг!!!” гэлээ. 


0
angry
1
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.30
2025/03/19
0
0
Энэ гишүүн хууль дүрмээ унш..
Хариулах
122.201.25.246
2025/03/19
0
0
УИХ-ын гишүү гэхээрээ бүх юманд дур мэдэн оролцодог гэвэл их том эндүүрэл шүү, ийм юмны учрыг олохгүй хүн хууль батлах гээд сууж байгаад тун их харамсаж бна
Хариулах