"Баян" Р.Базараа 2 ТЭРБУМ төгрөгөөр суллагдаж Сингапур руу ОРГОН зайлжээ

М.Үүрээ
2025/03/19

“Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа болон түүнтэй холбоотой хэд хэдэн хүнийг 2024 оны  дөрөвдүгээр сарын 15-ны өдөр /2024.04.15/ сонгуулийн санхүүжилт олгосон байж болзошгүй гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, улмаар цагдан хорьж мөрдөн шалгаж байсан билээ.

Гэсэн ч үүнээс нэг сарын дараа “Алтайн хүдэр” ХХК-ийн эзэн Р.Базараа, тус компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ нарыг суллаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. 

Тэгвэл Эдгээр этгээдүүд торны цаанаас бохир аргаар хэрхэн мултарсаныг одоо энд сийрүүлье.

Улсдаа томоохон Баячуудын эгнээнд жагсдаг Р.Базараа, В.Бат-Эрдэнэ нар цагдан хоригдож байх хугацаандаа хуулийнхантай тохиролцож, тус бүр нэг тэрбум буюу нийт 2 тэрбум төгрөгөөр суллагдаж цаашлаад гадаадруу оргон зугтжээ.  Одоогоор тэд Сингапур улсад оргонож байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Р.Базараа нь сонгуульд хандивын мөнгө өгч, улс төрийн томоохон эрх мэдэл бүхий этгээдүүдийг санхүүжүүлэх замаар хууль бус олон үйл ажиллагаанд оролцож гэмт хэргээ царцаан, цагдан хориогоо цуцалсан  гэх. Мөн түүнчлэн эл хэрэгт цагдаагийн удирдлагууд багагүй дэмжлэг үзүүлсэн байж болзошгүй аж.

Цаашлаад, ”Тээвэр хөгжлийн банк” худалдан авч түүгээр дамжуулан олон жилийн турш мөнгө угаах болон хууль бусаар санхүүгийн гүйлгээ хийх, татвараас зайлсхийх зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн байдаг. 

 Р.Базараа нь БНХАУ-ын иргэн гэдэг мэдээллийг шалгахад, түүний өвөө нь БНХАУ-ын харьяат Лү Виесон нь Монгол Улсын иргэн Д.Паламсүрэнтэй гэр бүл болж Базараагийн аав Раднаабазар мэндэлж байсан гэх мэдээлэл байна. Харин Р.Базараа нь бусдад өөрийгөө монгол хүн гэж итгүүлж, Монгол Улсын нутагт хуулиас гадуур банк санхүүгийн үйл ажиллагаа явуулсаар иржээ. 

Манай улсад мөнгөтэй, эрх мэдэлтэй гэмт этгээдүүдийг торны цаанаас сэмхэн гаргаж гадаад руу оргон зайлуулж, харин иргэдийг  өдөр, шөнө ялгалгүй цагдан хорьж байцаан шийтгэдэг башир арга хаалга тогших биш бүр босго даваад ороод ирэв. Хууль хүчний байгууллагууд улаан мөнгөний үнэрт нүдээ сохлуулж, ариун шударгыг олж харахаа больсон аж. 

35
angry
0
care
4
haha
1
liked
1
love
6
sad
2
wow

Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.39
9 цагийн өмнө
0
0
Угаасаа хужаа шт.
Хариулах
66.181.182.174
12 цагийн өмнө
0
0
Луухаан л бол луухаөн шдe. Тархидуулж биш хуйвалдаж гаргадаг хуулийнхан.
Хариулах
66.181.178.75
17 цагийн өмнө
0
0
Энэ псда хятадын эрлийз ш дээ!
Хариулах
66.181.161.45
18 цагийн өмнө
0
0
Ман өөрөө л сул явуулсан байна л даа
Хариулах
149.88.103.46
19 цагийн өмнө
0
0
Хачин муу лалар
Хариулах
202.55.188.104
20 цагийн өмнө
0
0
МУ-д монгол иргэншилээр бүртгүүлсэн 3 үе дамжсан 16 -р зуунаас эхлэлтэй ар монгол дахь улаан Луугийн бүлгийн Гишүүн .
Хариулах
202.55.188.113
20 цагийн өмнө
0
0
Саяхан л шангрилла дотор зүв зүгээр ажлаа хийгээд л сууж байна лээ шд
Хариулах
66.181.182.44
21 цагийн өмнө
0
0
Манай нутаг Цэнхэр сумын наадам ойг ивээн тэтгэдэг сайн залуу юм сан
Хариулах
103.57.95.203
21 цагийн өмнө
0
0
Pee oroltsogch shalgaj baisan buh humuusiig ni shorond horiochee!! Ard tumenee yadag bilee!! Ene ATG ajilaa hii!! Ugui bol tatan buugd!! Iim ilerhii hereg deer yagaad ajilahgui bgaa ym be?
Хариулах