“Атар IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы технологийн 7 хоног үргэлжилж байна

Admin
2025/03/19

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Атар IV Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн салбарт шинэ инновац, техник технологи нэвтрүүлэх “Технологийн 7 хоног”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү газар тариалангийн технологийн өдрүүдийг нээж, 2025.03.14-ний өдөр Тосны ургамал, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг сэлгээний таримал тариалах технологи, тогтвортой ургац авах технологийн сургалтад тариалан эрхлэгчдийг хамрууллаа.  

Сургалтын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Есөн-Эрдэнэ үр тарианы сэлгээний өнөөгийн байдал, яамнаас баримталж буй бодлого, дэвшүүлсэн зорилтыг танилцуулсан.

“Монголын тариаланчдын үндэсний холбоо”-ны ерөнхийлөгч Л.Баяртулга газар тариалангийн үйлдвэрлэл, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг талаар мэдээллээ хуваалцсан юм.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна