Автобусны жолооч Э.Бат-Орших, Н.Төрбат нарыг "хэл ам" хийсэн хэмээн "ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР" АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ

М.Үүрээ
2025/03/19

Одоогоос нэг жилийн өмнө нийтийн тээврийн жолооч нарын дуу хоолой болж явсан “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших, ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат  нар үндэслэлгүйгээр ажлаасаа халагджээ.

Эргэн сануулбал, Тэд нийтийн тээврийн жолооч нарын дуу хоолой болж тэдний цалинг 1000 долларт хүргэх шаардлагыг Холбогдох байгууллагуудад хүргүүлж явсан удаатай. Тодруулбал, тус шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцох,

Гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага хүргүүлсэн байдаг.

Улмаар жолоочдын цалин 3.5 сая төгрөгт хүрч эдгээр нөхцөл боломж бүрдсэн юм.

Гэтэл жолооч Э.Бат-Орших, ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат нарыг хэл ам хийсэн нэрийдлээр үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн аж.

Одоогоор ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбат  нь эл хэргээ шүүхээр хэлэлцүүлж байгаа юм. 


11
angry
0
care
1
haha
2
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.127
2025/07/08
0
0
Даварцан аймшигийн харьдаг нь үйлчлүүлж буй хүмүүс дан ялангуяа настай эмэгтэй. Архи уусан хөгшин залуугүй хүмүүс өдөрт 1000 хүнтэй харьцаад үү өөрсдөө схн ааштай байж чадах уу эцэст нь хэлэхэд Зорчих төлбөрөө төлөөд буух буудал дээрээ өөрөө учираа олоод бууж чадахгүй бол таньд л асуудал байна гасэн үгшд зүгр байгаа хүнлүү лав уурлахгүй байх...
Хариулах
66.181.179.253
2025/03/27
0
0
автобусны жолооч нар их л тээр шаасан байдалтай үйлчилдэг. тэдний заын турш утсааар ярих ярианаас тэд сэтгэл дундуур байгааг олж мэдэж болно. зорчигч бидэнд гавьяа байгуулж байгааюм шиг. бид тэдний эрхэнд байгаа юм шиг. нэг л сонин хандлагатай.
Хариулах
202.126.90.168
2025/03/19
0
1
Зөв зорчигчдыг элдвээр хэлдэг нөхдүүдийг халах нь зөв. Мөн таксичид хүн үйлчилж яваад гэнэт ажил гарлаа та буучих гээд буухгүй ажил төрөлтэй хүмүүсийн ажлаа нь хоцроож байнаа тазсичидад хариуцлага тооцох хэрэгтэй шүү
Хариулах