Нөхөн сонгууль 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна

Admin
2025/03/18

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

 Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”
баталсан.
 
Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны 4 дүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар
төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай.
 
Сонгуулийн ерөнхий хорооноос дээрх мэдээллийг улс төрийн намуудад албан бичгээр хүргүүлсэн юм.
 
“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-тай ЭНД ДАРЖ танилцана уу.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна