УИХ-ын чуулганыг хамгийн олон тасалсан Халтмаагийн Баттулгад ХАРИУЦЛАГА ТООЦНО

М.Үүрээ
2025/03/17

Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүн Да.Цогтбаатар, болон зарим гишүүдтэй холбоотой зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Лүндэгийн чуулганы хуралыг тасалсан цаг нь хуульд заасан хугацаа хүрээгүй, Харин УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулгын чуулган тасалсан цаг хуульд заасан хугацаа хүрсэн учир хариуцлага тооцно. Тухайлбал, Сануулах, уучлалт гуйх зэрэг хуульд заасан үндэслэлээр Ёс зүйн байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргана” гэлээ.

Өнгөрсөн намрын чуулганыг таслалтаараа УИХ-ын гишүүн С.Лүндэг, Х.Баттулга нар тэргүүлж буй. Тодруулбал, Х.Баттулга нийтдээ долоон удаа хуралд сууснаар бүртгэгдсэн байна. Ингэхдээ эдгээр өдрүүдийн ихэнх дээр нь хуралдаандаа хоцорч иржээ. Харин зургаан өдөр эмнэлгийн чөлөө авч, бусад өдөр нь тасалсан байна. Ингээд түүний эмнэлгийн чөлөө, чуулганд суусан өдрийг хасвал УИХ-ын гишүүн Х.Баттулга 27 удаа чуулганаа тасалжээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Лүндэгийн хувьд чуулганы хуралдаанд нийтдээ 12 удаа суусан байна. Үлдсэн 18 өдрийнхөө 14 өдөр нь эмнэлгийн чөлөө авч, бусад өдөр нь тасалсан аж.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна