Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогдсон байна

Admin
2025/03/17

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 (99.0%) саяар буурчээ. Нийт хорогдол нь оны эхний малын 0.06 хувийг эзэлж байна.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл

  • Ямаа 14.9 мянга,  
  • Хонь  12.3  мянга,
  • Үхэр  5.1 мянга,
  • Адуу 4.0 мянга,
  • Тэмээ 77 толгойгоор тус  тус  хорогдсон байна. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байгаа аж.

Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны  эхний  2 сард   Баян-Өлгий аймагт 6.8 (18.6 хувь)мянга, Ховд аймагт    6.0 (16.6 хувь) мянга, Увс аймагт 3.6 (10.0 хувь) мянга,    Хөвсгөл аймагт 3.4 (9.4хувь) мянга,Говь-Алтай аймагт 3.4  (9.3 хувь) мянга, Архангай аймагт   2.8  (7.6хувь) мянга, Завхан аймагт 2.3 (6.4%) мянга, Хэнтий аймагт 1.4  (4.0хувь) мянган толгой    мал  хорогдсон нь нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна