Дундговь, Өмнөговь аймгуудын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр хүчингүй

Admin
2025/03/17

Дундговь, Өмнөговь аймгуудад улаанбурхан өвчний тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгуудын Засаг дарга нар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх шийдвэр гаргасан .Тэгвэл тус шийдвэр нь хууль зөрчсөн учир хүчингүй хэмээн Боловсролын сайд П.Наранбаяр мэдээллээ. Мөн 2015 онд дэгдсэн Улаанбурхан өвчний халдварын хэмжээнд хүрсэн эсэхээс шалтгаалж сургууль, цэцэрлэгийг цахим хэлбэрт оруулах үгүйг шийднэ. Ер нь сургууль, цэцэрлэгийг сүүлийн жилүүдэд цахим хэлбэрт шилжүүлэх явдал ихэссэн, үүнд цэг тавих цаг нь болсон хэмээн Боловсролын сайд Д.Наранбаяр мэдэгдлээ. 

Боловсролын байгууллагын үйл ажиллагааг өөрчлөх буюу хязгаарлах эрх нь зөвхөн Засгийн газар, Улсын онцгой комисс, Боловсролын сайдад харьяалагддаг бөгөөд орон нутгийн удирдлагууд ийм шийдвэр гаргах эрхгүй г
Иймд орон нутгийн удирдлагууд улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотойгоор сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхдээ холбогдох хууль, журмыг мөрдөх шаардлагатайг БШУЯ-аас анхааруулж байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна