Өнгөрсөн долоо хоногт Онцгой байдлын албан хаагчид 17 иргэний амь насыг авран, хамгаалжээ

Admin
2025/03/17

АЮУЛТ, ҮЗЭГДЭЛ ОСЛЫН 80 УДААГИЙН ДУУДЛАГА БҮРТГЭГДЛЭЭ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.10-03.16/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 41 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг авран хамгаалсан байна.Нийт дуудлагын 59 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 2 хүчтэй салхи, шуурга, нэг нь их хэмжээний нойтон цасны, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна