С.Манлайбаяр: Унаган хотын хөөрхөн охин хөдөөгийн намайг тоогоод, хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 18 жил өнгөрч 4 сайхан хүүхдийн аав, ээж болжээ

Admin
2025/03/17

Унаган хотын хөөрхөн охин хөдөөгийн намайг тоогоод, хамтын амьдралаа эхлүүлснээс хойш 18 жил өнгөрч 4 сайхан хүүхдийн аав, ээж болжээ гэж ярих энэ залуу бол Булган аймгийн алдарт уяач С.Манлайбаяр. Түүний гэргий Б.Уянга нь  БГД-ийн 40-р дунд сургуульд ахлах ангидаа шилжин ирснээр тэд танилцаж, үерхэж эхэлжээ. 

Удам дамжсан адуучин аавын хүү тэрээр хар багаасаа адуу, малтай ноцолдон өссөн учир хөдөө нутгаас холдож чадалгүй морь уяж, таван хошуу малаа маллаж 4 цагийн эргэлтэд  хөдөө хөхөрч, гадаа гандаж явна. Түүний хань Б.Уянга хэлэхдээ “ханийн маань хүсэл мөрөөдөл бидний хамтын мөрөөдөл болж өнөөг хүрсэн. Хань минь ч зорьсон зорилго доо, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, эхнээсээ биелсээр байна" гэж инээмсэглэн хэлсэн.


Өрхийн тэргүүн С.Манлайбаяр хөдөө амьдрах болсон сонголтынхоо тухайд хэлэхдээ: Би хэдийгээр 5 хошуу малаа шүтэн амьдардаг удам дамжсан малчин айлын хүү ч гэлээ хүүхдүүдээ 4 цагийн эргэлтэд хөдөө хөхөрч,гадаа гандаж явдаг малчин бол гэж албадахгүй. Гэхдээ Монгол хүн болж төрсний хувьд олон зууныг дамжин ирсэн мал маллах арга ухаан,нүүдэлчдийн өв соёл,зан заншлаа хэний ч өмнө нүүр улайхааргүй мэддэг,хийж чаддаг хүн болгохын төлөө л хичээж явна гэсэн.   Ингээд хот, хөдөөгийн амьдралыг хослуулж, өв соёлоо тээн яваа өнөр өтгөн, залуу гэр бүлийн ярилцлагыг хүргэж байна. 



0
angry
2
care
2
haha
1
liked
8
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.211.126
Өчигдөр
0
0
Аз жаргал хүсэе. сайхан гэр бүл байна
Хариулах
103.80.211.126
Өчигдөр
0
0
Монгол соёлыг тээж яваа гэр бүлд талархаж байна .
Хариулах
103.80.211.126
Өчигдөр
0
0
Сайхан гэр бүл байна. Өв соёлоо тээж яваа залуучууд үлгэр жишээ авж улам олуулаа болох болтугай
Хариулах