НИТХ-ын дарга А.Баяр О.Отгонтөгс нарын иргэдийг хүлээн авч уулзлаа

Admin
2025/03/15

Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан хотын удирдлагуудад шаардлага тавьсныг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, уулзлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Иргэний нийгмийн байгууллага иргэдийнхээ, та бүхнийхээ үгийг сонсох үүрэгтэй. Тиймээс иргэн, төр хоорондоо ойлголцож, хамтраад асуудлаа давах нь чухал. Авто машины татварыг нэмснээр Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн сайжруулах, тэг зогсоход бэлэн болчихсон түгжрэлийг шийдэх зорилготой. Нийслэл Улаанбаатар олон төвт хот болон өргөжих, сууриа тавьж, бүтээн байгуулалтаа шинээр төлөвлөсөн, иргэн амьдрахад таатай, цоо шинэ хот болох нөхцөл, суурь нь бэхжээд бид итгэл үнэмшил дүүрэн ажиллаж байна. НИТХ-аас гарч байгаа шийдвэрээ бид иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулж байгаа. Цаашид ч энэ зарчмаа алдахгүй. Мэдээлэл дутуугаас, олон нийт мэдээлэлгүй байдлаас төр, иргэн хоорондын үл ойлголцол үүсдэг. Тиймээс иргэд мэдээлжих нь чухал" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.244
2025/03/17
0
0
Ингээд л болоо юу? Татвар яахав нэмдэг л юм байж. Замын хураамж шцдарга бус байна. Өвлийн хүйтэнд хальтиргаанаас айгаад машинаа тавьж нийтийн тээврээр явсан олон зуун хүмүүс яахаараа зам ашгилсны татварыг бүтэн төлдөн юм? Өвөл 11-3-р сар хүртэл (бүтэн 4сар) зун нь 5-10-р сар хүртэл (бүтэн 5 сар) хөдөө уурхай, газар тариалан, замын ажилд гарсан хүмүүс энэ хугацаанд хотын замыг ашиглаагүй гэсэн үг. Энэ арай дэндүү луйвар биш үү Баяр даргаа? Хаана байгаа юм нөгөө шударга ёс, иргэдээс авсан санал чинь. Үүнийг эргэн харах ёстой.
Хариулах