Дорнод аймгийн нутаг дэвсгэрт иргэд хог шатааж байгаад гал алдаж 7500 орчим га талбай шатсан байна

Admin
2025/03/07


Он гарсаар анхны ой, хээрийн түймэр Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул 3 дугаар баг "Үүдийн жаран" гэдэг газар өчигдөр /2025.03.06/ 14:00 цагт бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Матад, Булган сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж, 20:40 цагт бүрэн унтраалаа.

Тус хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 7500 орчим га талбай өртсөн бөгөөд тухайн түймэр нь иргэд хог шатааж байгаад гал алдсан гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй орон нутагт зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.116.147
2025/03/07
0
0
Хог шатаадаг тэнэг ажлаа бооиочэээ
Хариулах