Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрийн авто замуудад халтиргаа үүсжээ

Admin
2025/03/04

Өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 03-нд цас орсны улмаас Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Дархан-уул аймгийн нутаг дэвсгэрийн авто замуудад халтиргаа гулгаа үүссэнийг орон нутгийн авто зам арчлалтын байгууллагууд арга хэмжээ авч, замын нөхцөл байдлыг хэвийн болгож, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Өнөөдөр /2025.03.04/ төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, тал, хээрийн нутгаар явган шуурга шуурч зам, даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.

Иймд иргэд, жолооч, тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, халтиргаа гулгаанаас сэргийлж, хурдаа тохируулан, хамгаалах бүсээ зүүж, гэрлээ шилжүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна