Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хоёрдугаар сарын 28-ны өдрүүд/ хэрэг бүртгэлтийн 45.142, мөрдөн байцаалтын 3.398 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад 503 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Мөн 57797 зөрчилд 57169 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 339 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 71 баривчилж, эрх хасаж, 516 иргэнийг торгож, эрх хасаж, 56243 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна. Дээрх нийт зөрчлийн шинжтэй үйлдлүүдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 56695 шийдвэрлэж, шүүхээр 1102 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Хүүхдийн эрхийг зөрчсөн 121 иргэнд 36.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 282 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна