Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдлаа.
Уг тохиолдол 2025 оны 2 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 01:47 цагт Вьетнам Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ OM712 нислэгээр ирсэн зорчигчдоос илэрсэн тул тус чиглэлийн зорчигчид улаанбурханы эсрэг вакцинд болон үзлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд өнөөдөр 08:30- 17:30 цагийн хооронд яаралтай ирж хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Тодруулах зүйлээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна