Ашиг сонирхлын зөрчилтэй Б.Дэлгэрсайхан сайдыг ЭРГҮҮЛЭН ТАТЪЯ!

М.Үүрээ
2025/02/13

Дорноговийн "цээж" баян гэгддэг Борхүүгийн Дэлгэрсайхан парламентад олон жил тухлаж яваа сайд. Түгжрэлийн сайдаар дөрвөн жил ажилласан тэрбээр байсгээд л хүн зодсон, загнасан хэрэгт өртдөг. Тухайлбал, түүний  БНХАУ-ын иргэнийг зодож хүндээр гэмтээсэн хэрэг цагдаагийн бүртгэлд бий.

Тодруулбал, Олимпын гүүрийг барьж байсан хятад иргэнийг зодож хөлийн өвдөг, хамрын ясыг нь хугалсан байдаг. Тухайн үед цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж байгаа нь үнэн гэж мэдээлж байсан хэдий ч тэгсгээд замхарсан. Зодсон нь үнэн баримт нь бий. Гэтэл Б.Дэлгэрсайхан сайд ял шийтгэл, хариуцлагын хажуугаар өнгөрсөн юм. Одоогийн нийгэмд сошиалд бүдүүлэг үг хэрэглэсэн иргэн хоригдож байхад хүн зодсон сайд сэнгэтэл амьсгаа аваад явж байна. Учир нь түүнд мөнгө, эрх мэдэл, албан тушаал бий. Б.Дэлгэрсайхан сайд бол МАН-ын хамгийн чинээлэг эрхэм. Тэрбээр намынхаа өндөр албан тушаалтнуудыг санхүүжүүлдэг нь нууц биш. Тиймээс ч тэр ямар ч хэргээс хөнгөн мултраад гардаг. Энэ бол хууль иргэн бүрт тэгш үйлчилнэ гэсэн заалтыг үнэгүйдүүлж байгаа хэрэг. Угтаа эдгээр эрх дархтай хүмүүс ард түмэнтэй ижил хариуцлагаа ч мөн ухамсарладаг, хүлээдэг бол төрд итгэх иргэдийн итгэл нэг шатаар ахих учиртай.

Мөн түүнчлэн түүний эрх дарх ингээд дуусахгүй. Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан бол парламент дахь хамгийн их ашиг сонирхлын зөрчилтэй гишүүн. Учир нь хувьдаа хамгийн олон вагонтой, бүр хувийн төмөр замтай эрхэм ЗАМ ТЭЭВРИЙН САЙДААР ТОМИЛОГДСОН.

Тэгвэл хувийн ашиг сонирхлын асар том зөрчилтэй энэ сайд яг одоо зөвхөн өөрийнхөө бизнесийг цэцэглэн хөгжүүлж монгол улсын төсвийг тасалдуулж, хөгжлийг гацааж болзошгүй ноцтой асуудал үүсээд буй.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговьд нүүрсний уурхайтай, Дорноговь аймгийн нүүрсний уурхайнуудын нүүрсийг Ханги боомтоор гаргах өөрийн гэсэн бүр төмөр замтайг дээр дурьдсан.  Өөрөөр хэлбэл, “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик” ХХК гэх төмөр зам барьдаг, төмөр замаар төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэдэг хоёр компанитай.

“Монголиан транс ложистик” ХХК-аараа 2009 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлах “Баянгол”-ын уурхай руугаа 100 гаруй км төмөр зам тавьж, Монголын анхны хувийн төмөр замтай хүн болж байв.

Дараа нь, 2019 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр барьж, тэр үйлдвэр рүүгээ 12 км төмөр зам барьж байжээ.

Өөрийн гэсэн нүүрсний уурхайтай, төмөр замтай цаашлаад Зам тээврийн сайдаар томилогдсон Б.Дэлгэрсайхан одоо ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж явна. Учир нь Чойр, Олон-Овоо, Мааньт өртөөдөд нүүрс тээвэрлэдэг бүх компаниудын тээвэр зогсож зөвхөн Б.Дэлгэрсайхан сайдын вагонууд нүүрс тээвэр хийж байна. Тэнд зөвхөн сайдын бизнес цэцэглэн хөгжиж байх хойгуур Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлж буй нүүрсний тээвэрлэлт саатаж цаашлаад улсын төсөвт гацалт үүсч болзошгүй болоод байна.

Учир нь манай улс нүүрсний экспортоор төсвөө бүрдүүлж амиржиргаагаа бүрдүүлдэг. Нүүрс тээврийн экспортын үйл ажиллагаа тасралтгүй явж байж улсын төсөв бүрдэх учиртай. Гэтэл Зам тээврийн сайд нь үүнийг мэдсээр байж хувийн ашиг сонирхлоороо ажлаа хийж байгаа нь улс орны эрх ашигт санаатайгаар халдсан ноцтой үйлдэл юм. Тиймээс Б.Дэлгэрсайхан сайдыг эргүүлэн татъя.

 

 


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.9
Өчигдөр
0
0
Ялгамжтай үйлчилж ард түмнийг хорьж ялладаг энэ хуулийн зөрүүгээ арилгаж хуулийн тэгшитгэл өршөөл зарлигаа гарга их хурлаа!!!!эсвэл гэмт хэрэгтэн дарга сайд гишүүдээ ялла!!!!!!
Хариулах