МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг батлан даалтад гаргах хүсэлтийг өмгөөлөгч нь гаргажээ

Admin
2025/02/12

МҮХАҮТ-ын захирал Т.Дүүрэнг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд цагдан хорьж эхэлсэн байдаг. Тодруулбал түүнийг сайдаар ажиллаж байсан улстөрчтэй хамтарч төслийн 2.1 тэрбум төгрөг шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, мөрдөх ажиллагаа явуулж байсан аж. Улмаар прокуророос цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлснээр шүүхээс цагдан хорьж эхэлсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2025.02.12/ түүний өмгөөлөгчөөс Т.Дүүрэнгийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу батлан даалтад гаргах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэн өөрчлөхийг шүүх шийдэх бөгөөд шүүх хурлын тов гараагүй байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна