ОНЦЛОХ ПОСТ: Д.Энхтүвшин: Эхнэрийн маань компаниудад ТАТВАРЫН ШАЛГАЛТ оруулж байгаа нь НАМАЙГ ДУУГҮЙ БОЛГОХ гэсэн санаа

М.Үүрээ
2025/01/29

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин эхнэрийнх нь компанид татварын шалгалт оруулахаар болсон асуудлын цаана улс төрийн зорилготой үйл явц явагдаж байгаа талаар өөрийн цахим хуудсаараа илэрхийлжээ.

Тэрбээр “Өчигдөр орой гэртээ ирсэн чинь эхнэр ийм бичиг үзүүлж байна. Хэн нэгэн даргад учруулж болзошгүй эрсдэлд суурилж татварын албанаас эхнэрийг өөрийг нь болон хамааралтай компаниудад нь татварын шалгалт оруулж байгаа юм байна. Мөрөөрөө цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд тэмцэж яваа бүсгүйг яах нь вээ дээ. Хулгай хийсэн биш шалгаад ч гэм гарахгүй. Цаад санаа нь намайг л дуугүй болгох байх. Ард түмний эрх ашгийг хамгаалсны төлөө жирийн иргэнээс УИХ-ын гишүүдийг хүртэл янз бүрээр дарамталж байгаа нь төрийн эрхийг бүлэг дээрэмчид эзэлсэн мэт. Би өргөсөн тангараг, Үндсэн хуулийг сахиж нийтийн эрх ашгийн төлөө хэлэх үгээ хэний ч дарамт шахалт, сөрөг суртал ухаалгаас үл айн илэрхийлнэ” гэжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.32
2025/02/08
0
0
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Хариулах
202.9.40.148
2025/01/29
0
0
Чи монгол улсын гишүүн. Монголын ард түмэнд туслана гэж сонгогдсон. Chine talks uilchlehee bolino uu.
Хариулах
202.126.89.113
2025/01/29
0
0
Шинэ шудрага гишүүнийг ингэж дарамталдаг хуучин аргаа хаяаачээ.МАН бүтэхгүй
Хариулах