Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтийн 50 насны төрсөн өдрийн баярт холбогдуулан 7 сая төгрөгөөр мөнгөн аяга авч хүндэтгэл үзүүлсэн тухай өнөөдөр цахимд цацагдаад байгаа билээ.
Энэ талаар С.Бямбацогт сайд"Аваагүй аяга, тэмдэглээгүй 50 нас хүний мууд ямар их дуртай улс вэ. Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье. Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно. Би сайдаар байгаа цагтаа Батлан хамгаалах яам, ЗХЖШ-д дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй. Дахин хэлэхэд миний бие мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй болохоо, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно" гэж хэмээн өөрийн цахим хуудсаар мэдэгдсэн юм. Тэгвэл 7 сая төгрөгийн гүйлгээ 2025 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр гүйлгээ хийгдсэн нь ШИЛЭН ДАНСНЫ мэдээлэлд ил болсон байна .
Сэтгэгдэл (1)