Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажил эрчимжиж, дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г БНТУ-тай хамтран боловсруулна

Admin
2025/01/18

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНТУ-д албан ёсны айлчлал хийж байна.

Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Яшир Гүлэртэй уулзаж хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх олон чухал асуудлаар санал солилцлоо.

 БНТУ-ын дэмжлэгтэйгээр Монгол улс Сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ үйлдвэрийг яаралтай ашиглалтанд оруулахад Яшир Гүлэр сайд онцгой анхаарч, өөрийн биеэр Монгол улсад тус үйлдвэрийн нээлтэнд оролцохоор боллоо

 БНТУ бол Дэлхийн нийт дрон үйлдвэрлэлийн 60 хувийг хангадаг төдийгүй том дрон үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Энэ хүрээнд БНТУ-ын Батлан хамгаалахын яамтай хамтран Монгол Улсад Дроны үйлдвэр байгуулах ТЭЗҮ-г боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.

 БНТУ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчинд үзүүлж байсан “Санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэх хөтөлбөр” 2016 онд зогссон. Уг хөтөлбөрийг сэргээхэд анхаарч, хамтран ажиллахаар тохиролцлоо.

 БНТУ-д тус улсын засгийн газрын тэтгэлэгээр суралцах цэргийн сонсогч, цэргийн албан хаагч, цэргийн сургуулийн суралцагчдын квотын тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Батлан хамгаалахын сэргэлт амжилттай үргэлжилж байна...



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
197.211.63.190
2025/01/23
0
0
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Хариулах
202.70.44.46
2025/01/20
0
0
Ямар ч орлого олохгүй үйлдвэр байриад яах нь вэ, балай юм хийж байх юм
Хариулах
202.126.90.189
2025/01/18
0
0
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД БЯМБАЦОГТОД ТУСГАЙЛАН БАЯР ХҮРГЭЕ БИД ЧИНЬ ТУУРАГ ТУСГААР УЛС БАЙНАДАА СУМ БУУГАА ӨӨРСДӨӨ ХИИЛГҮЙ ЯАХ ВЭ ЦЭРЭГ АЙРМАА ӨӨДӨНӨ ТАТАЖ ДЭЛХИИН ЖИШИГТ ХҮРГЭХ ЁСТОЙ ИНГЭЖ БАЙЖ Л БУСАД УЛС ОРОНТОЙ ТЭГШ ХАРИЛЦАНА ЭС ТЭГВЭЭС БУСДЫН ДОХИО ЗАНГААГААР БӨХӨЛЗӨЖ АРЧААГАА АЛДАЖ ХУДАЛДАА НАЙМАА ХИИСЭНЧ ДАНДАА ХОХИРЧ НУЛМУУЛЖ АРЧААГАА АЛДАНА УЛСЫН СҮР НЬ ЦЭРЭГТЭЭ ЦЭРГИИН СҮР НЬ ЖАГСААЛДАА БАЙДАГ ЮМ ШҮҮДЭЭ
Хариулах