УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдахаар хуульчилж, энэ хугацаа гүйцсэн ч хэлэлцэж байгаа хууль, тогтоолын төслүүд олон байгаа тул анхны төлөвлөсөн хугацаанд багтаан завсарлуулах боломжгүй болсон аж. Тодруулбал, УИХ-ын намрын чуулган өнөөдөр хуралдаад завсарлуулахаар төлөвлөж байсан ч 7 хоногоор сунгаж, нэгдүгээр сарын 24-н болгожээ.
УИХ-ын намрын чуулганыг 2024 оны аравдугаар сард нээсэн. Энэ хугацаанд УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийг баталснаас гадна Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх зэрэг чухал төслүүдийг батлаад буй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна