Дуучин Э.Дашням: Зуднаар нохой, ченж хоёр л цадаж байх шив дээ

Уранцэцэг
2024/03/02

Олон эмэгтэйчүүдийн краш, уртын дуучин СТА Э.Дашням өвс тэжээлийн ченжүүдэд уурлаж бухимджээ. Түүний хувьд Төв аймгийн Алтанбулаг сумынх бөгөөд аав ээж нь насаараа мал маллаж байгаа малч хүмүүс. Харин энэ цаг үед цас зудтай малчид зовж зүдэрч байхад ченжүүд даварч байна, арай л хүн чанаргүй байна гэсэн бухимдлыг цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ хэдэн ченж нарт жаахан ч гэсэн Монголоо хүнээ гэх сэтгэл байна уу, хэдэн халтар төгрөг олж л байвал юу ч хамаагүй юмаа. Монголын мал нь үхээд хэдэн малчид нь байдгаа шавхаад өр ширэнд ороод дуусаж байхад өвс тэжээлийнхээ үнийг улам л нэмээд байх юм. Яасан муухай хүмүүс вэ, зуднаар нохой ченж хоёр цадаж байх шив дээ. Өвс намар 10 мянга байсан хавар 25 мянгаас 30 мянга хүрчээ. Арай юмаа, төрийн бодлого гэж түй ч алга" хэмээн бухимджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна