6-12 дугаар ангийн сурагчид Даваа гарагаас цахимаар хичээллэнэ

 

Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ дунд, ахлах ангийн/6-12/ сурагчдын хичээлийг арванхоёрдугаар сарын 25-ны Даваа гарагаас цахим хэлбэрт шилжүүлнэ. 1-5 дугаар ангийн сурагчид энэ долоо хоногоос цахимаар хичээллэж эхлээд байгаа юм. Харин цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн байхаар зохицуулжээ.

ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 29-нөөс 2024 оны нэгдүгээр сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Их хүйтрэл, томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн нь танхимын хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх үндэслэл болж байгааг БШУЯ-наас мэдэгдсэн билээ.

 

Сануулахад ирэх долоо хоногийн Баасан гарагаас 2024 оны нэгдүгээр сарын 2-ныг хүртэл дөрөв хоногийн амралт эхэлнэ.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна