ХҮҮХДҮҮДИЙН “БӨӨС”-НИЙ АСУУДАЛ ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН СЭТГЭЛИЙН ЗОВИУР БОЛООД БАЙНА

Үүрийнтуяа
2023/10/21

БӨӨС ОЛДВОЛ ӨНДӨР үнэд хүрнэ хэмээн хэзээ ч энэ зүйл дахин гарч ирэхгүй мэт ярьж байсан нь саяхан. Гэтэл сүүлийн үед нийслэл, орон нутаг, сургууль цэцэрлэгийн алиныг ч ялгахгүй хүүхдүүд маш ихээр бөөстөх болж.

Бөөс дахин амилсан уу? Чухамдаа энэ зуун гарснаас хойш бөөс мартагдсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс ч бөөс олдвол асуудал одоо эцэг эхчүүдийн толгойны өвчин, сэтгэлийн зовиур болоод буй.  Энэ асуудлаар эцэг эхчүүдээс тодруулахад:

Иргэн Б: Манайх гурван хүүхэдтэй. Манай бага хоёр охин бөөстсөн. Анх бага охин маань бөөстөхөд нь цэцэрлэгт нь халддаг юм байна гэж бодсон боловч өнгөрсөн жил 6-р ангийн охин маань бас бөөстсөн. Би өрхийн эмнэлэг дээрээ очоод үзүүлтэл, Одоо гэрээрээ сайн цэвэрлэ ХИГИЯ гэх шампуниар сайн угаа гэж өндөр үнэ хүрнэ хэмээн хошигнох болсон. Гэтэл сүүлийн хэдэн жил нам жим байсан бөөсний зөвлөсөн өөр зүйл бол хэлдэггүй юм билээ. Тэр шампунь нь сард нэг удаа угаах ёстой гэсэн заавартай гэтэл нэг угаагаад тэр нь арилахгүй маш хэцүү төвөгтэй. Би найзындаа очоод охиных нь үсийг тэр самаар бас самнаж үзтэл яг ижилхэн бас нилээд их бөөс хуурс унаж байсан. Энэ яг юунаас болж байгааг бид хэлж мэдэхгүй байна. Шалтгааныг нь бас мэдмээр байна. Айл гэрийн бохир заваан орчноос бол болж байна гэж бодохгүй байна. Өөр ямар нэгэн шалтгаан байх шиг байна гэж таамаглаж байна. Фэйсбүүк дээр ээжүүдийн групп дотор яах вэ яах вэ гэсэн ээжүүд зөндөө л байна гэв.

Иргэн С: Миний охин одоо хоёрдугаар анги долоон настай. Ангийн хүүхүүд нь бөөстсөн байна охидынхоо үсийг сайн шалгаарай гээд багш нь групп дээрээ бичсэн байхаар нь охиноо үзтэл үнэхээр бөөстсөн байсан. Энэ талаар багшаас нь асуухад сургууль дээр хүүхдүүд ингээд байна долоо хоногийн дараа гайгүй болгоод ирээрэй гээд явуулсан. Бид 2 эмийн сангаас зөвлөсөн шампунаар нь дахин дахин угааж үзсэн. Одоо бараг сар болох гэж байна тэгэхэд бүрэн арилаагүй л байна. Өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлэхээр сайн угааж цэвэрлэ л гэдэг. Өмнө нь цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн гэж сонсож байсан гэхдээ одоо сургуулийн хүүхдүүд бас маш ихээр бөөстөж байгаад гайхаж байна. Энэ хэрэглэж байгаа ХИГИЯ-г бас муу химийн найрлагатай хэмээн яриа сонслоо. Одоо тэгээд яахаа мэдэхгүй л байна гэсэн юм.

Нэгэн үе манайхан бөөсийг хятад үсний боолтоор дамжин орж ирж байна гэж таамаглал дэвшүүлж байсан хэдий ч албаныхан түүнийг үгүйсгэсэн. Тэгвэл одоо яг юунаас үүдэлтэй, ямар шалтгаанаас ийм ихээр бөөс гарч байгааг тогтоох газар манайд үнэндээ байхгүй байна.

Энэ талаар ХӨСҮТөвөөс тодруулаад: Толгойн болон хувцасны бөөс нь голчлон хүүхдүүдийг өвчлүүлж, хүүхэд олноор цугларсан газарт илүүтэй дамжин тархдаг. Тиймээс сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд бөөс илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж, бөөсийг устгуулах талаар заавар, зөвлөгөө авч хэрэгжүүлэх хэрэглтэй.

Цэцэрлэг болон эмнэлэг зэрэг байгууллагуудад хөнжил, гудас, орны бүтээлэг, шаардлагатай бол хувцас зэргийг перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бөөс устгах зориулалтын бодисоор шавьжгүйтгэх эсвэл дезкамерт хийх

Алчуур, үсний боолт, цагаан хэрэглэл, малгай, хувцас, зөөлөн тоглоом зэрэг халуун хэмд хэв, өнгөө алдахгүй зүйлсийг буцалгаж хэрэглэх

• 1300С-аас дээш хэмд бөөс устдаг тул бөөстсөн хувцасны нугалаа, хуниас, залгаатай хэсгийг сайтар индүүдэх,

Толгойн болон умдагны бөөсөөр өвчилсөн тохиолдолд механик аргаар шигүү самаар самнахаас гадна бөөс устгах зориулалттай перметрин, пиперонил бутоксид, малатион зэрэг бодис агуулсан шампунь, уусмал, цацлага зэргийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эдгээр шампунь, уусмал, цацлага зэргийг хэрэглэхдээ толгойн болон умдагны үсийг чийглэж, чийгтэй үсний угт түрхэж, 20 минутын орчим байлгаад бүлээн урсгал усаар угаана. Угаасны дараа үхсэн бөөс, хуурсыг шигүү самаар самнаж гадагшлуулна. Бөөсний тархсан байдал, үсний урт, богино, өтгөн зэргээс хамаарч толгойн үсэнд нэг удаад 15-20 мл шампунь зарцуулах ба угаалтыг 7-10 хоногийн дараа давтан хийх шаардлагатай. Бөөс устгах шампунийг сард 2-оос дээш удаа хэрэглэхгүй. Ихэнх шампунийг 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, мөн арьсны эмгэгтэй, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Бөөс устгах эмчилгээ хийлгэсний дараа угаасан цэвэр хувцас, ор хөнжлийн даавуу болон алчуур зэргийг хэрэглэнэ.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна