Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл хийж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болсон. Ингэснээр Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт орох, дефолт зарлах том эрсдэлээс зайлсхийж чадлаа. Валютын нөөцөө нэмэгдүүлж чадсан" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна