ХЭҮК: МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25ДАХЬ ИЛТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Admin
2026/06/05

МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ БАЙДЛЫН ТАЛААРХ 25ДАХЬ ИЛТГЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэххэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс (цаашид “Комисс”гэх) Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийгжил бүрийн эхний улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд хүргүүлдэг.

Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг “Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт”, “Шүүх шинжилгээ ба хүний эрх”, “Олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал”, “Хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт”, “Хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахадэрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал” гэсэн 6 бүлгийн хүрээнд боловсрууллаа.
Энэхүү илтгэлийг Комиссын стратеги төлөвлөгөө, жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хийсэн хяналт шалгалт, иргэдээс Комисст ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, судалгаа, дүн шинжилгээ, төрийн болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн боловсруулж Монгол Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 60 саналыг танилцуулж байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийн агуулгыг бүлэг тус бүрээр тоймловол: Нэгдүгээр бүлэг. Иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт Эрүүл мэнд нь хувь хүн, өрх, гэр бүл, нийгэм, улс үндэстний хувьд ач холбогдолтой, тогтвортой хөгжлийг хангахад улс орны тэргүүлэх суурь асуудал юм. Монгол Улс хүний эрүүл мэндийн эрхийн суурь үзэл баримтлал, холбогдох олон улсын гэрээ, конвенцыг хүлээн зөвшөөрч, соёрхон баталснаар хүний биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийн боломжит дээд хэмжээнд амьдрах эрхийн тунхаглалд нэгдэж бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, иргэнд шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх үүргийг төрөөс хүлээсэн билээ.

https://nhrcm.gov.mn/pdf/huniierh25_(1).pdf



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна