Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн манай улсад энэ сарын 19-21-нд болно.
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг авах хугацаа өчигдөр дуусаж, ОХУ, Франц, Япон, Солонгос тэргүүтэй 62 орны 488 тамирчин зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод хөшгөө нээх зуны спортын XXXIV олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Олимпын оноо олгох анхны тэмцээнд Японы алдарт бөх Абэ Үта, Рюүжү Нагаяма, Францын Романи Деко, Валид Хяар, Хорватын Лара Цветко, Тайванийн Ян Юүвэй, Азербайжаны Хидайт Хяадаров, Бельгийн Матиас Кассэ, Австрийн Микайл Полларейс, Чехийн Лукас Крпалек, Гүржийн Лаша Шавдатуашвили, Лука Майсураз, Германы Мириам Бутекерейт, Алина Боэм, Оросын Инал Тасоев, Мадина Таймазова, Унгарын Папп Река, Израйлын Нельсон Леви Тимна, Раз Хершко, Италийн Мануэль Ломбардо, Кристиан Парлати, Нидерланд Ван Лисхоут, Фрэнк Де Вит, Испанийн Николоз Шеразадишвили, Лаура Мартенез Абеленда, Словенийн Каяа Кайзер, АНЭУ-ын Махмадбек Махмадбеков тэргүүтэй шилдгүүд Монголын дэвжээнд барилдах нь ээ.
Тэгвэл эх орондоо болох тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Парисын олимпоос хойш барилдаагүй тэрбээр Улаанбаатарын “Их дуулга”-аар дэвжээндээ эргэн ирснээ зарлаж байгаа юм. Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Эмэгтэй
48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
-78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
+78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул
Эрэгтэй
60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
-100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна