Олон улсын эрхтэн шилжүүлэн суулгах V чуулган “ICOT V–2026”-ын хүрээнд, Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж байгаа төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй залуу эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Энэ сургалтын онцлог нь зөвхөн лекц, онолоор хязгаарлагдахгүй юм. Оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг бодит орчинд ажиглан, туршлага хуримтлуулж байна. Ийм сургалт нь залуу эмч нарын ур чадвар, шийдвэр гаргах чадамжийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой бөгөөд ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал хийж байгаа аж. Өчигдөр гэхэд тус эмнэлгийн эмч нар роботын тусламжтай 7 дахь мэс заслаа амжилттай гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна