Хурдан морины уралдаанч хүүхдийн Гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүлнэ гэв

Admin
2026/06/05

2025 оны байдлаар 12,202 уралдаанч хүүхдийн мэдээлэл бүртгэгдсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна.

Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн. Дээрх тоо бүрийн ард хүүхдийн амьдрах, сурах, хамгаалуулах гээд олон эрхийн асуудал хөндөгдөхөөс гадна, эмчилгээ, асаргааны зардалтай холбоотой санхүүгийн дарамт, баталгааны асуудал хамгийн их үүсдэг.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар шинэчилсэн зохицуулалт хийлээ.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө. Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас уриллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна