Монголбанкны ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа

Admin
2026/06/03

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 102 жилийн ойн баярын хурал 2026.06.02-ны өдөр боллоо.

Одоогоос 100 гаруй жилийн тэртээ буюу 1924 оны 6 дугаар сарын 2-нд Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Худалдаа ба Аж үйлдвэрийн банк байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлын үндэс тавигдаж, түүнээс хойших нэгэн зууны хугацаанд улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн, шилжилтийн үеийн эдийн засгийн сорилтуудыг даван туулах, иргэдийн амьжиргааг хамгаалах, бизнесийн өсөлт, хөрөнгө оруулалтыг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ.

 Банкны салбарын ойн баяр нь зөвхөн түүхэн замналаа тэмдэглэсэн үйл явдал бус Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, үндэсний хөгжлийн ололт амжилтыг хамтдаа дүгнэж, ирээдүйн хөгжлийн зорилтоо тодорхойлох чухал ач холбогдолтой өдөр юм.

 
Энэхүү түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголбанкны зарим ажилтан Төрийн дээд одон, медалиар шагнагдсаныг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гардууллаа.

 
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

  • Б.Бөхбат /Монголбанкны ахмад ажилтан/
  • С.Энхбат /Банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч/

Алтангадас одон:

  • Ч.Аварзэд /Банкны Хяналт, шалгалтын газрын ахлах хянан шалгагч/
  • М.Ганболд /Санхүүгийн тогтвортой байдлын газрын Монголбанкны хянагч/
  • Ц.Мөнхтуяа /Санхүү, удирдлагын газрын номын сан, архивын ажилтан/
  • М.Мягмаржав /Төлбөрийн систем, технологийн газрын мэргэжилтэн/
  • Г.Борхүү /Банкны хяналт, шалгалтын газрын Банкны бодлогын хэлтсийн захирал/

Хөдөлмөрийн хүндэт медаль:

  • С.Батмөнх /Банкны хяналт, шалгалтын газрын хянан шалгагч/
  • Л.Ганзориг /Санхүү, удирдлагын газрын мэдээллийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн/
  • Ц.Энхбат /Завхан аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч/

710782234 1305824761721250 1049093476283515880 N
715138275 1305824695054590 7727454558841953238 N
711720907 1305824698387923 3398172069450914927 N
714882072 1305824635054596 6251481124715389900 N
711720916 1305824538387939 6327448161070005178 N
713604775 1305824498387943 4076268546363994559 N
714721548 1305824515054608 1430014756265208000 N
710782245 1305824371721289 1704381289700696610 N
715478658 1305824375054622 7606530908424642324 N
715397842 1305824378387955 5064384839937020504 N


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна