Бурхан багшийн хоёр шавийн шүтээнд өдөр бүр 08:00-20:00 цагийн хооронд иргэд мөргөх боломжтой

Admin
2026/06/02

Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра (Шаарийбудраа), Архант Маудгальяна (Монголжийвуу) нарын ринсрэлийг Монголд авчирч МБШТӨВ Гандантэгчэнлин Хийдэд залаад буй юм.

Буддын шашны нэн хүндтэй, ховор нандин энэхүү олдворыг Монголд залах хүсэлтийг Гандантэгчэнлин хийдээс Энэтхэгийн Засгийн газарт гаргасан бөгөөд ринсрэлийг Энэтхэгийн агаарын хүчний тусгай нислэгээр (2026.05.30) Улаанбаатарт авчирч, Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд залсан. Ринсрэлийг 10 хоног залах юм. 

Шаарийбуу, Монголжийбуу нарын шүтээнт сүсэгтэн олон зургаадугаар сарын 9-ний өдрийг хүртэл өдөр бүр өглөө 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл мөргөх боломжтойг Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна