НҮБ-ын төлөөлөгч Доктор Диао болон Өвөр Монголын эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд очин тариалангийн газрын хөрсний доройтлыг буруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо

Admin
2026/06/02

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр доктор Чинюн Диао 2025 оны 5 сараас томилогдон ажиллаж байгаа билээ. 

Доктор Диао нь хөдөө аж ахуйн салбарын судалгаа, хөгжүүлэлт, олон улсын хамтын ажиллагааны 25 жилийн ажлын туршлагатай юм. Чинюн Диао тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 28-нд Төв аймгийн Батсүмбэр суманд зочилж Засаг дарга А.Эрдэнэбаттай уулзлаа. Тус уулзалтын хүрээнд орон нутгийн хүнс, хөдөө аж ахуйн байдал, бэлчээр болон тариалалтын бүс нутгийн хөрсний доройтлын асуудалд хамтран ажиллах боломжуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцов. Мөн НҮБ-ын төлөөлөгчтэй хамт Өвөр Монголын эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд ажиллалаа. Өвөр Монголын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд Төв аймгийн Батсүмбэр суманд зочилж, өрхийн үйлдвэрлэгч, тариаланч иргэдтэй уулзан, зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. Батсүмбэр сумын Засаг дарга А.Эрдэнэбат, ИНХ-ын дарга нар төлөөлөгчдийг хүлээн авч, суманд хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр амжилттай хэрэгжиж буй төслүүдийг танилцуулан, цаашид овьёос, эрдэнэ шиш тариалах, бэлчээр болон тариалангийн газрын хөрсний доройтлыг буруулах, хөдөө аж ахуйн салбарын шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ. Мөн энэхүү уулзалтаар Өвөр Монголын Хөдөө аж ахуйн Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор Канг Лианхэд Батсүмбэр сумын 100 жилийн ойн Хүндэт тэмдгийг гардуулав. Профессор Канг Лианхэ нь 1992 оноос Монгол улсад Хүнс, хөдөө аж ахуйн олон төсөл хөтөлбөрүүдэд амжилттай ажилласан эрдэнэ шиш, ногоон даршаар мэргэшсэн олон улсын эрдэмтэн бөгөөд Өвөр Монгол үндэстэн аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна