ОХУ-ын Крымд түлшний хямрал даамжирч байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулжээ.
Түлшний хямрал нүүрлэх болсны гол шалтгаан нь Украины дроны халдлагаас үүдэлтэй аж. Тодруулбал, тээвэрлэлтийн гол чиглэл болох "Новороссия" зам руу Украины дронууд халдаж, тээвэрлэлт саатжээ. Улмаар нийлүүлэлт тасалдан, түлшний хомстол үүссэн тул өнгөрсөн амралтын өдрүүдэд Севастополь хотод АИ-92 болон АИ-95 бензинийг талоноор, хязгаартайгаар худалдаж эхэлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна