Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө их төлөв цэлмэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30-32 хэм, бусад хэсгээр -22-24 хэм, өдөртөө -11-13 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө их төлөв цэлмэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30-32 хэм , өдөртөө -15-17 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29..-31 хэм , өдөртөө -14-16 хэм хүйтэн байна
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27-32 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -17-22 хэм, бусад нутгаар -22-27 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -20-25 хэм Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5-10 хэм, бусад нутгаар -10-15 хэм хүйтэн байна.
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна